Үйлчилгээний нөхцөл

Terms and Conditions

[Last Update : 2023-08-15]

Team Alpha-д тавтай морил. Бид танд дараах үйлчилгээний нөхцлийг санал болгож байна.

  • Вебсайт :
    A. Эрх олгох :Үйлчлүүлэгч нь манай контентуудыг мэдээлэл авах, бусдад мэдээлэл олгох, airdrops-г сурталчлах зорилгоор ашиглах боломжтой.
  • B. Хэрэглээг хориглох :Дараах зорилгоор ашиглах хориойтой
    • Ямар нэгэн хууль зөрчих хэлбэрээр ашиглах
    • Бусдын эрх ашгыг зөрчих хэлбэрээр ашиглах
    • Вебсайтын аюулгүй байдалд халдах зорилгоор
    • Ямар нэгэн вирүс, гадны зөвшөөрөгдөөгүй файл оруулах зорилготой
    • Хувийн өмч хэлбэрээр ашиглах
  • C. Эзэмшигчийн зүгээс :Манай вебсайт дээр ашиглаж буй мэдээ мэдээлэл, зураг, хавсаргалт файл, график, бичлэг, дуу, лого болон апп-ууд нь үндсэн манай файл биш байж болох бөгөөд бусдад мэдээлэл олгох зорилгоор ашиглаж байгаа болно. Мөн Teamalpha нь зохиогчийн эрхийн дагуу хуулиар хамгаалагдсан болно.
  • Үйлчилгээний тухай :Манай үндсэн үйлчилгээний зорилго нь хүмүүст мэдээ, мэдээлэл хүргэх юм. Иймд бид таныг дараах мэдээллүүдээр хангана.
    • Airdrops
    • Incentivized Testnet
    • Cryptonews
    • Technical analysis
  • Дээрх мэдээллүүд нь зөвхөн мэдээллийн чанартай учир мэдээллээс үүдсэн хохирлыг манай талаас хариуцахгүй болно.
  • Төлбөртэй үйлчилгээний нөхцөл :
    • Та манай төлбөртэй хэрэглэгч буюу Alpha Plus эрхийн сарын эрхийг худалдан авсан тохиолдолд та сар дуустал хэрэглэх боломжтой бөгөөд уг үйлчилгээнд буцаан олголт байхгүй болно.
    • Хэрэв та манай жилийн эрхийг худалдан авсан тоиолдолд та эрхээ цуцлахаар болсон тохиолдолд таны ашиглаагүй байгаа үлдсэн сарын буцаан олголтыг манайх буцаан олгох болно.
    • Төлбөртэй үйлчилгээний мэдээллээс үүдсэн хохирлыг манай зүгээс хариуцахгүй болно.
  • Гуравдагч этгээдийн Контент :Бид маш олон төрлийн мэдээ, мэдээллийн эх сурвалжуудаас мэдээллийг олж базаж танд хүргэдэг тул эдгээр мэдээллүүд нь бидний өмч биш юм. Тэгэхээр зарим мэдээлэл үнэн, худал байх зэрэг тохиолдол байх тул үйлчлүүлэгч өөрөө хариуцлагатай хандах шаардлагатай тул үүнээс үүдсэн хохирлыг манай талаас хариуцахгүй болно.
  • Бүртгэл :Манайд бүртгүүлж нэвтрэхэд үйлчлүүлэгчид Discord хаяг шаардлагатай бөгөөд https://discord.com/download холбоосоор нэвтэрч орон татна. Татсан software-ээ ашиглан бүртгүүлж манай вебсайтын баруун дээд булан дээрх Дискорд бичгэн дээр дарж нэгдэнэ.
  • Маргаан шийдвэрлэх :Team Alpha нь аливаа асуудал, маргааныг өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Зарим асуудлууд нь бусдын эрх зөрчигдөх, хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих, нөхцөлд тодорхой дурдаагүй бусад асуудлууд багтана. Маргаан шийдвэрлэх явцад гарах зардлыг хэрэглэгч хариуцахаар тохиролцов. Гэрээнээс үүссэн аливаа асуудлыг эвийн журмаар зөвшилцөх аргаар шийдвэрлэнэ. Хэрэв талууд зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
  • Үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх :Бид ямар нэгэн байдлаар үйлчилгээний нөхцлийг өөрчлөх бүрэн эрхтэй бөгөөд тухайн нөхцөл өөрчлөгдөх болгонд цаг тухайд нь мэдэгдэл хийх үүргийг хүлээнэ. Хэрэв та манай үйлчилгээг сонгон хэрэглэх бол дээрх нөхцлийг зөвшөөрөх нөхцөлтэй болно.
  • Бидэнтэй холбоо барих :Танд “Үйлчилгээний нөхцөлтэй”-тэй холбоотой асуух асуулт байвал support@teamalpha.mn эсвэл Discord-оор дамжуулан асуух боломжтой.

Манай товхимолд бүртгүүлээрэй

Бид таньруу зөвхан airdrop-той холбоотой мэдээлэл илгээнэ